Saturday, January 19, 2008

Хаврын баяр2007 ハワリンバヤルー2007



"Хаврын баяр-2007"-ын үеэр татсан сүүдэрнүүд. Энэ үед болж байсан бүхийл арга хэмжээнэс тусгасан ЗБХ-ны гишүүн, зурагчны дарсан зураг бөлгөө.

Сайн байцгаана уу?

Өнтэй сайхан өвөлжиж байна уу?
Ирэх хаврын цэцэг дэлбээлэх цаг ойртож, шинэ бүхэн ертөнцийг сэргээх мөч хаяанд ирээд байна. Удахгүй хаврын тэргүүн сарын шинийн нэгэн болж, хүн малын зоо тэнийх цаг ирнэ гэхээр сэтгэл гэгэлзээд, тэр урин дулаан хавар цагийг мөрөөдөн сууна.
Өвлийн улирлын төгсгөл энэ л мөч оюутан бидний хувьд шалгалт шүүлэг гээд завгүй байдаг үе билээ. Гэлээ ч Японд суралцагч Монгол оюутнууд жил бүр уламжлал болон зохиож ирсэн Монгол орноо Японы ард түмэнд сурталчилж, танилцуулдаг "Хаврын баяр"-ын маань бэлтгэл ажил хэдийн эхлээд явж байна.
Энэ удаа "Хаврын баяр-2008"-ыг урьдын адил Япон дахь Монгол Оюутны Холбоо(ЯМОХ) голлон зохиож байгаа бөгөөд Монголд элэгтэй Япон хүмүүс ч сэтгэл харамгүй тусалж, өөрсдийн нийгмээс олж авсан туршлагаасаа бидэнтэй хуваалцан зааж, зөвлөж байна.

"Хаврын баяр-2008" нь байгаль орчны асуудлыг хөндөж байна. Үнэхээр л хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаль орчин хэрхэн бохирдож, экологийн тэнцвэр алдагдан дэлхийн уур амьсгал ихээхэн өөрчлөгдөж, дулаарал явагдаж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Энэ талаар дорвитой арга хэмжээнүүд ч авагдаж байна.
Үүний дотор оюутан залуус бид юуг хийж чадах вэ? Юу хийвэл зохих вэ? гэдэг асуулт зүй ёсоор гарч ирэх болов уу. Яг энэ асуултанд хариулт олохын тулд бид энэ удаагийн хаврын баярыг Монголын байгаль орчин, түүнийг хамгаалах, бас байгальтайгаа зохицон амьдарч ирсэн малчид, тэднийхээ мэдлэгээс суралцахын тулд яах вэ гээд "Хайран юм!! Монгол малчдаас суралцая" гэдэг уриаг дэвшүүлж байгаа юм. Тиймээ малчид маань малаас гарсан бүхий л зүйлийг хог хаягдал гаргалгүй ашиглаж, жилийн дөрвөн улиралд нүүдэллэн бэлчээр усаа зөв зохистой ашиглаж байдаг нь амьдралын ухаан, авах гээхийн ухааны торгон мэдрэмжийг илтгэдэг билээ. Амьдралын ороо бусгаа байдлаас болж зарим нэг талаар энэ сайхан уламжлал маань алдагдаж байгаа тал ажиглагддаг. Гэхдээ бас ч гэж яадгаа алдатлаа доор орчихоогүй байна.
Бидэнд өвөг дээдсээс өвлөсөн сайхан уламжлал бий. Түүнийг ийм л үед даган биелүүлэх учиртай байх. Ийм л итгэл зориг, хүсэл эрмэлзлэлийг бий болгож, түүнийгээ нийгэмд мессэж болгон илгээх нь бидний зорилгын нэгээхэн хэсэг байх болно.

Тиймээс бид бас Японд суралцагч Монгол оюутнууддаа хандан бидэнтэй нэгдэн "Эх орон-Монгол улс"-аа гар сэтгэл нийлэн хамтдаа сурталчилья гэж уриалж байна.
Бид эх орныхоо сайн талыг Дэлхийд(Японд) танин мэдүүлж, саар дутагдалтай талаа тэднээс сурч, тусламж авцгаая. Бид хийхгүй бол өөр хэн ч манай эх орныг сурталчлахгүй, түүний ирээдүйн талаар бодолцохгүй. Гагцхүү эх орныхоо тасархай болон төрж, түүний элгэн дээр хөрвөөж өссөн биднээс өөр хэнч үүнийг хийхгүй.
Бүгдээрээ хүчээ нэгтгэн хамтарцгаая!!! Оюутан залуусаа бидэнтэй холбоо бариарай...
Та нарыгаа хүлээж байна шүү.

ЯМОХ, Удирдах Зөвлөл
"Хаврын баяр-2008" Зохион байгуулах хороо