Monday, February 25, 2008

Бид Хаврын Баяр 2008-г дэмжиж байна !! ハワリンバヤルを応援します!!

Хаврын Баяр 2008 маань зохион байгуулагдахад ердөө хоёрхон сар үлдлээ. Энэ бичлэгийг уншиж буй хүн болгоныг Хаврын Баяртаа оролцоорой, хамтдаа бүтээцгээе хэмээн уриалмаар байна. Биднийг маш олон Монгол болон Япон иргэд, оюутан залуус дэмждэгээс гадна алдартай жүжигчид ч гэсэн доорх видео бичлэгээр дамжуулан дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ.
Энэ жилийн 1 сард Гинзад тавигдсан "Чингис Хаан" жүжгийн гол дүрүүдийн жүжигчид болох Хира Такэхиро, Вакабаяаши Гоо, Эноки Така-Аки, Харүна Юри, Ибүки Горо, Шижо Рүи, Кацүно Канаэ нарын мэндчилгээг та бүхэнд толилуулъя.


ハワリンバヤル2008まで後わずかです!! 開催日は5月4日と5日です。皆さん、是非一緒に祭りを盛り上げていきましょう!! さて、1月に銀座であった「ジンギスカン」公演の役者さん達からも応援メッセージをビデオレターでいただきました。たくさんの方々に支えられてできあがるお祭りだからこそ、絶対に成功させたいと思います。


1. Хира Такэхиро 平 岳大 (ひら たけひろ) 

  Дүр: Чингис Хаан  ジンギスカン役






2. Аида Шёоко 相田 翔子 (あいだ しょうこ)

  Дүр: Карка カルカ役




2. Вакабаяаши Гоо 若林 豪 (わかばやし ごう)


  Дүр: Зэв   ジュベ役






3. Эноки Така-Аки 榎木 孝明 (えのき たかあき)


  Дүр: Жамуха  ジャムカ役




4. Харүна Юри   榛名 由梨 (はるな ゆり)

Дүр: Өүлэн эх  メルサ役




5. Ибүки Горо   伊吹 吾郎 (いぶき ごろう)

Дүр: Сэнгүн   サングン役



6. Шижо Рүи    柴城 るい (しじょう るい)

Дүр: Карка(зохиомол дүр), Бөртэ үжин  (カルカ、ボルテWキャスト)



7. Кацүно Канаэ  勝野 雅奈恵 (かつの かなえ)

Дүр: Карка, Бөртэ үжин   カルカ、ボルテ(Wキャスト)




Та бүхэнд баярлалаа. Бид хичээх болно оо!!

ありがとうございました~!! 頑張ります!!

Wednesday, February 13, 2008

"Хаврын баяр-2008"-ын Сурталчилгааны хуудас,春祭りの チラシ

"Хаврын баяр-2008"-ыг сурталчлах хүрээнд тараагдах "тараах хуудас" бэлэн боллоо. Олон хүний хүч хөдөлмөр, ур ухаан оролцсон болохоор их сайхан хуудас боллоо. Яг л бүхнийг урин даллах мэт Монгол эр мориндоо мордож, наадмын зүг зорин айсуй. Ийм дүр зургийг энэ удаагийн тараах хуудсаараа үзүүлж, эх орноо сурталчилан таниулахыг зорьж байгаа бидний хэдэн оюутны хүсэл зоригийг илтгэх.

Энэхүү хуудсыг хийхэд бидэнд өөрийн хүч чармайлтыг гарган тусалсан Японы Чиба Их Сургуулийн Түүхийн гуравдугаар ангийн оюутан Рафаэл Мизаэл Дэ Оливерад талархаж байгаагаа илэрхийлж байна. Хэдийгээр Монголын тухай сайн мэдэхгүй гадаад хүн ч гэсэн эх орныг маань сурталчлах энэхүү арга хэмжээнд маань өөрийн бололцоогоор тусалж, бидэнд нэг том ажлыг маань нугалж өгсөн юм.

Мөн энэхүү тараах хуудсыг хийхэд ашиглагдсан "Наадам" зургийг зурсан зураач Э. Амарсайханд талархал илэрхийлж байна. Зураач Э. Амарсайхан нь "Хаврын баяр-2007"-ын үеэр өөрийн зурсан зургаар үзэсгэлэн гаргаж баярт маань нэгэн шинэ өнгө төрхийг нэмж өгч байсан. Түүний өнгөрсөн жилийн Хаврын баяраар гаргасан үзэсгэлэнд тавигдсан зургаас энэ удаагийн Хаврын баярын тараах хуудсанд ашиглахыг тэрээр зөвшөөрсөн юм.

Хаврын баярын ЗБХ болон бусад бидэнд тусалсан сайхан сэтгэлт хүмүүсийн дэмээр "тараах хуудас" маань бэлэн болоод байна.


「ハワリンバヤル-2008」のチラシが出来上がりました。このチラシはハワリンバヤルを宣伝・公告するために配布されます。大勢の人が関わり、自分たちの力を込めて、作成したので、結果としてこのように綺麗なチラシが出来ました。チラシを観ると、沢山のお客さんを誘っている感じで、モンゴル人男性が馬に乗って走り、ナーダム祭りへ向かっています。

このような雰囲気で、今回のチラシが作成され、母国のモンゴルを紹介しようとする私たちの学生の心を表しています。

何より、このチラシを作成してくれた、千葉大学の文学部3年生のラファエル・オリベイラ君に心からお礼を申し上げたいです。モンゴルのことをよく知らない外国人ですが、モンゴルを紹介するこの「ハワリンバヤル」(春の祭り)のため、自ら出来ることをやって、私たちの大きな仕事を成し遂げてくれたこと誠に有難う御座いました。

また、このチラシの作成に自分の作品を使用することの許可をくれた、モンゴルの若手の画家E・アマルサイハンさん、有難う御座いました。画家E・アマルサイハンさんが「ハワリンバヤル-2007」の時、自分の作品を展示して、祭りにもう一つの違った景色が観られました。このチラシに使用した「ナーダム」という作品も昨年展示されていました。

こうして、沢山の人の力で、今回の春祭りのチラシが出来上がったのです。





Saturday, January 19, 2008

Хаврын баяр2007 ハワリンバヤルー2007



"Хаврын баяр-2007"-ын үеэр татсан сүүдэрнүүд. Энэ үед болж байсан бүхийл арга хэмжээнэс тусгасан ЗБХ-ны гишүүн, зурагчны дарсан зураг бөлгөө.

Сайн байцгаана уу?

Өнтэй сайхан өвөлжиж байна уу?
Ирэх хаврын цэцэг дэлбээлэх цаг ойртож, шинэ бүхэн ертөнцийг сэргээх мөч хаяанд ирээд байна. Удахгүй хаврын тэргүүн сарын шинийн нэгэн болж, хүн малын зоо тэнийх цаг ирнэ гэхээр сэтгэл гэгэлзээд, тэр урин дулаан хавар цагийг мөрөөдөн сууна.
Өвлийн улирлын төгсгөл энэ л мөч оюутан бидний хувьд шалгалт шүүлэг гээд завгүй байдаг үе билээ. Гэлээ ч Японд суралцагч Монгол оюутнууд жил бүр уламжлал болон зохиож ирсэн Монгол орноо Японы ард түмэнд сурталчилж, танилцуулдаг "Хаврын баяр"-ын маань бэлтгэл ажил хэдийн эхлээд явж байна.
Энэ удаа "Хаврын баяр-2008"-ыг урьдын адил Япон дахь Монгол Оюутны Холбоо(ЯМОХ) голлон зохиож байгаа бөгөөд Монголд элэгтэй Япон хүмүүс ч сэтгэл харамгүй тусалж, өөрсдийн нийгмээс олж авсан туршлагаасаа бидэнтэй хуваалцан зааж, зөвлөж байна.

"Хаврын баяр-2008" нь байгаль орчны асуудлыг хөндөж байна. Үнэхээр л хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаль орчин хэрхэн бохирдож, экологийн тэнцвэр алдагдан дэлхийн уур амьсгал ихээхэн өөрчлөгдөж, дулаарал явагдаж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Энэ талаар дорвитой арга хэмжээнүүд ч авагдаж байна.
Үүний дотор оюутан залуус бид юуг хийж чадах вэ? Юу хийвэл зохих вэ? гэдэг асуулт зүй ёсоор гарч ирэх болов уу. Яг энэ асуултанд хариулт олохын тулд бид энэ удаагийн хаврын баярыг Монголын байгаль орчин, түүнийг хамгаалах, бас байгальтайгаа зохицон амьдарч ирсэн малчид, тэднийхээ мэдлэгээс суралцахын тулд яах вэ гээд "Хайран юм!! Монгол малчдаас суралцая" гэдэг уриаг дэвшүүлж байгаа юм. Тиймээ малчид маань малаас гарсан бүхий л зүйлийг хог хаягдал гаргалгүй ашиглаж, жилийн дөрвөн улиралд нүүдэллэн бэлчээр усаа зөв зохистой ашиглаж байдаг нь амьдралын ухаан, авах гээхийн ухааны торгон мэдрэмжийг илтгэдэг билээ. Амьдралын ороо бусгаа байдлаас болж зарим нэг талаар энэ сайхан уламжлал маань алдагдаж байгаа тал ажиглагддаг. Гэхдээ бас ч гэж яадгаа алдатлаа доор орчихоогүй байна.
Бидэнд өвөг дээдсээс өвлөсөн сайхан уламжлал бий. Түүнийг ийм л үед даган биелүүлэх учиртай байх. Ийм л итгэл зориг, хүсэл эрмэлзлэлийг бий болгож, түүнийгээ нийгэмд мессэж болгон илгээх нь бидний зорилгын нэгээхэн хэсэг байх болно.

Тиймээс бид бас Японд суралцагч Монгол оюутнууддаа хандан бидэнтэй нэгдэн "Эх орон-Монгол улс"-аа гар сэтгэл нийлэн хамтдаа сурталчилья гэж уриалж байна.
Бид эх орныхоо сайн талыг Дэлхийд(Японд) танин мэдүүлж, саар дутагдалтай талаа тэднээс сурч, тусламж авцгаая. Бид хийхгүй бол өөр хэн ч манай эх орныг сурталчлахгүй, түүний ирээдүйн талаар бодолцохгүй. Гагцхүү эх орныхоо тасархай болон төрж, түүний элгэн дээр хөрвөөж өссөн биднээс өөр хэнч үүнийг хийхгүй.
Бүгдээрээ хүчээ нэгтгэн хамтарцгаая!!! Оюутан залуусаа бидэнтэй холбоо бариарай...
Та нарыгаа хүлээж байна шүү.

ЯМОХ, Удирдах Зөвлөл
"Хаврын баяр-2008" Зохион байгуулах хороо