Wednesday, March 5, 2008

"Хаврын баяр" Зохион байгуулагдаж эхэлсний 10 жилийн ой

1998 оноос Японд Монголыг сурталчлах, япон монгол хүмүүсийн найрамдалт харилцааг дэмжих зорилгоор анх зохиогдох болсон "Хаврын баяр" арга хэмжээ/наадам/ маань өдийг хүртэл нийт найман удаа зохиогдсон бөгөөд 2008 онд ес дэх удаагаа зохиогдохоор болоод байгаа билээ. Он цаг улирах жамаар "Хаврын баяр" зохиоогдох болсноос хойш хэдийн арван жил өнгөрчээ.
Арван хаврыг Японд байгаа Монголчуудынхаа хамтаар угтаж байгаа Хаврын баяр маань арван хавар биднийг нэгтгэж, цуглуулж чадсан, хүсэн хүлээдэг Монгол наадам болтлоо өргөжөөд байгаа билээ.
Дэнж ногоорч дэлхий дэлэгнэх цагаар
Дэргэд хурга ишиг тонгочин сэтгэл юуг баясгах
Хот газрын ганган хүүхнүүдийн дэгжин алхаатай хамт
Эх оронд минь айлчлан ирэх хавар цаг             
Тэр л Монгол хаврыг маань бидэнд санагдууладаг, түүнийг бидэнд бэлэглэдэг "Хаврын баяр" наадам маань мэндлээд арван жил болжээ.

Хаврын баяр маань энэ жил Монгол малчдын эх байгальтайгаа хэрхэн зохицож амьдарч, түүнийгээ хайрлан он удаан жилийг туулж ирсэн болохыг судлах, өнөөгийн техник технологийн эрин үед байгаль орчноо хамгаалахын тулд яах ёстой вэ гэдгийг сэдвээ болгож байгаа. Тиймээ өвөг дээдэс маань уул ус, ан амьтан, орчинтойгоо уялдаа, шүтлэлцээтэй амьдарч ирсэн болохоор л өнөөгийн Монгол орон дэлхийд онгон байгалиараа үлдсэн цөөхөн улс орны нэг гэж хэлэгдэж байна.

Гэтэл сүүлийн жилүүдэд бидний тэр бахархаж ирсэн "ОНГОН БАЙГАЛЬ" цаг агаар хүний хүчин зүйлээс болж хэрхэн өөрчлөгдөж, цөлжиж, газар нутаг минь ариун биеэрээ хордож байгааг бид харсаар сууна.
Иймээс "Хайран юм!! Монгол малчдаас суралцая" гэсэн наадмын уриа маань эртнээс Монгол малчид маань байгальтайгаа зохицон амьдарч, түүнийгээ хайрлаж ирснийг орчин үеийн залууст ойлгуулах, түүнийг техник технологийн дэвшлийн хөгжилтэй уялдуулж байгаль орчноо хайрлан хамгаалах нь бидний үүрэг юм гэдгийг ХАВРЫН БАЯР сануулахад оршино. Үүнийг хүн бүр өөр өөрийнхөөрөө бодож байгаль орчноо хамгаалах талаар өдөр тутмын амьдралдаа анхаардаг байх нь бидний хүрэх, хүсэж байгаа зорилго юм.

1 comment:

Пирамид said...

Saixan bayar gedeg ni sain xodolmorloson xumuusiin toloo yum shigee. Tiimd iimerxuu sanaachlaga, xodolmor saitai yapon, mongol xumuusee uramshuulax bulan baival.
Jishee ni, neg yapon suragch mongol ruu omsoxoo baisan duremt xuvtsasaa ilgeex xodolgoon ornuulj baigaa yum baina.
http://www.nnn.co.jp/news/080304/20080304008.html
Ene oxing ene uyed ni demjeed ogvol ireeduid manai ulsad yaj ch xuvi nemree oruulsan xun bolj osox bilee, bidnii setgeliin dem l medne bx.

Dermee