Wednesday, March 5, 2008

Японд байгаа Монголчууддаа

"Хаврын баяр-2008" бэлтгэл ажил эхлээд гурван сар болж байна. Энэ хугацаанд оюутнууд болон япончууд маань нэлээд ажлыг амжуулаад байгаа билээ. Мэдээж хүн хүчний дутагдал болон оюутнууд маань зав чөлөө муутай байснаас/шалгалт шүүлэг таараад/ шалтгаалаад бэлтгэл зарим нэг талаар удаашралтай байна.
Хуучин зохион байгуулж байсан оюутнуудтайгаа шинэ оюутнууд уулзан, тэднийхээ туршлагаас судлан, өөрсдийн хийж буй "Наадам"-ын учир холбогдлыг сайтар ухаарсан. Мэдээж энэ хэмжээний том арга хэмжээг зохион байгуулахад цөөхөн хэдхэн оюутан, япон хүмүүсийн хүч дутах нь ойлгомжтой. Иймд найз нөхдөө түшиглэн тэднээрээ дамжуулан эх орноо хамтдаа сурталчлая гэж байгаа билээ.
Нэгэн зүйлийг хэлэхэд жирийн Япон хүмүүс, японы сайн дурын байгууллагынхан Монголыг сурталчлах энэхүү баярт маань өөрсдийн чадах хэрээр тусалж байна. Бид ч гэсэн юугаараа тэднээс дутуу юм бэ? Бидний эх орныг энгийн нэгэн япон хүнээс илүүтэйгээр бидний оюутан залуус сэтгэл, хүчээ нэгтгэн хичээвэл сайхан сурталчилж чадна. Бүр өмнөх жилүүдээс ч илүүтэйгээр....

Тиймээс Оюутан залуус, японд ажиллаж амьдарч байгаа МОНГОЛЧУУДАА "Хаврын баяр-2008"-ыг зохион байгуулахад гар биеэрээ туслаарай гэж хүсье. Энэ нь бүгдээрээ хамтдаа нэгэн зүйлийг суралцаж, нэг нь нөгөөдөө мэддэгээ хэлж өгөх сайхан боломж. Улмаар хоорондоо сайхан танилцаж, найз нөхдийн хүрээгээ тэлэх юм.
Хэрэв та бидэнтэй нэгдэе гэвэл harumatsuri2008@gmail.com хаягаар холбоо бариарай.
Таныг хүлээж байна шүү!!!

Мөн баярыг зохиоход зайлшгүй хэрэг болох санхүүгийн талаар туслалцаа үзүүлнэ үү? гэж та нараасаа чин сэтгэлээсээ хүсэх байна.
Бидэнд таны бэлэглэх чин сэтгэлийн чинь тусгал болохоор таны хандивлах мөнгийг хэрэгтэй зүйлст нь зарцуулж, бүгдээрээ баяраа сайхан зохион байгуулах болно.

Хаврын баярын данс: 三菱東京UFJ銀行小金井支店(223)
 口座番号(дансны дугаар):普1010567 名義(дансны нэр):ハワリンバヤル "Хаврын баяр"



Япон дахь Монгол Оюутны Холбоо
Хаврын баяр-2008 ЗБХ

No comments: