Friday, March 6, 2009

"Хаврын баяр 2009"

Амархан сайн байцгаана уу


Урьхан хавар айлчлан ирж усны шувууд Монгол нутгийг минь зорих цаг дөхөж байна. Оюутан бидний хувьд ч ирэх улирал зохион байгуулах “Хаврын баяр”-таа бэлдэн шинэ улирлыг сэтгэл догдлон хүлээж байна.

2009 онд 11 дэх удаагаа зохион байгуулагдахаар болсон “Хаврын баяр” маань энэ олон жилийн хугацаанд Монгол улсыг арлын оронд сурталчилсаар байгаа билээ.
Энэ жилийн "Хаврын баяр 2009" нь“Таны мэдэхгүй Монгол?! Монголыг нээж илрүүлэх аялал” гэсэн үндсэн сэдэв болон “Монгол ухаан ба мэдлэг:Боловсрол бол ирээдүйн түлхүүр” гэсэн дэд сэдвийн доор зохион байгуулагдахаар болсон.

"Хаврын баярыг зохион явуулахтай холбогдуулан оюутнууд болон Монгол-Японы сайн дурын гишүүд маань хамтран нэгдэж харилцан итгэлцлийн үндсэн дээр “Хаврын баяр гэр бүл” гэсэн томоохон гэр бүлийг бий болгоод байгаа билээ. Энэхүү боломжийг ашиглан нийт хамтран ажиллагсад, тулслалцаа үзүүлсэн бүх хувь хүмүүс, албан байгууллага, групп (холбоо) хамт олонд сэтгэлийн гүнээс талархаж байгааг минь хүлээн авна уу?

Та бүхнийг 2009 оны 5 дугаар сарын 3,4-нд Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд болох"Хаврын баяр 2009" -д хүрэлцэн ирнэ гэдэгт найдаж байна.

(Эхийг http://www.harumatsuri.net/ -аас авав)

No comments: