Friday, March 6, 2009

Фото зургийн уралдаан

"Хаврын баяр 2009" маань 2009 оны 5 сарын 3,4-нд Токио хотын Нэрима дүүргийн Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Энэ жилийн “Хаврын баяр 2009” нь “Таны мэдэхгүй Монгол?! Монголыг нээж илрүүлэх аялал” гэсэн үндсэн сэдвийн доор зохион байгуулагдахаар болсон. “Зөвхөн таны” мэддэг монголын агуу хүн, “зөвхөн таны” харсан монголын ховор дүр зураг, “зөвхөн та” л мэдэрсэн монголын сонин зүйлсийг тусгасан фотозургийг бид шалгаруулж авна. Инээмээр хачирхалтай зүйлсээс авахуулаад мэл гайхмаар үзэсгэлэнт дүр зураг гэх зэрэг хэний ч мэдэхгүй Монголыг харуулж өгнө үү. Та бүхнээс ирүүлсэн зургийг шалгаруулан Хаврын Баярын талбайд үзэсгэлэнд гаргах болно. Хамтдаа шинэхэн Монголын эрэлд гарцгаая.
Зураг хүлээн авах хугацаа 3 сарын 31н хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.yamoh.org/ -с авна уу

No comments: